ОХУ, АНУ харилцааны шинэ шатанд гарах боломжтой

Орос, Америкийн сөргөлдөөн илүү ширүүсэх үед энэ байдлыг эхлүүлсэн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, стратегийн тогтвортой байдлын асуудлыг хэлэлцэж, гуравдагч оронд уулзахыг санал болгов. АНУ-ын санаачилгаар талууд утсаар ярьсан нь хоёр улсын зэвсэгт мөргөлдөөний аюул заналхийллийг багасгаж, хурцадмал байдлыг намжаах хамгийн чухал алхам боллоо. Сөргөлдөөнийг намжааснаараа цөмийн хоёр том гүрэн харилцааны шинэ хэв маягт орох боломжтой болж байна. Ярианы хоёр өөр хувилбар Ж.Байден, В.Путин нарын утсаар ярьсан тухай мэдэгдэл хэвлэл мэдээллээр цацагдсан нь аль аль талдаа гэнэтийн байв. Энэ явдлаас 48 цагийн өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “NBC” телевизэд ярилцлага өгөх үеэрээ … Continue reading ОХУ, АНУ харилцааны шинэ шатанд гарах боломжтой